Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Т.Батболд: Одоогийн сүлжээний нийт урттай дүйцэх хэмжээний шинэ төмөр зам барих шаардлага бий PDF Хэвлэх

Шинэ оны босгон дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Т.Батболд манай сонинд зочноор уригдаж, төмөр замын өнөө ба ирээдүйн тухай ийн ярилаа.

-Өнгөрсөн 2010 он Монголын төмөр замчдын хувьд хэр үр өгөөжтэй жил болж өнгөрөв өө?
-Баярлалаа, шинэ оны анхны дугаарт зочлох хүндэтгэл үзүүлсэн “Ган зам” сонин, Хэвлэх үйлдвэрийн хамт олон, олон мянган уншигчдад болон нийт төмөр замчиддаа мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Монгол улсын төмөр замын тээврийн салбарт тээвэрлэгчийн үүргийг одоогоор дангаар гүйцэтгэж байгаа Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд сүүлийн хэдэн жилүүд ихээхэн хүндхэн өнгөрсөн гэдгийг бид бүгд мэднэ. Тээвэрлэлтийн хэмжээ буурч байснаас нийгэмлэгийн санхүүгийн чадавхи сулран, нэн тулгамдсан техник, технологийн нөхөн сэргээлт, шинэчлэлт хийх боломж багасч, олон улсад өрсөлдөх чадвар буурсаар байлаа. Зарим төрлийн оновчтой бус хөрөнгө оруулалтын өгөөж ч бага байлаа.

 


Харин 2010 онд тээвэрлэлт сэргэж, өссөн дүн гарч байгаад баяртай байна. Тээвэрлэх ачаа багассанаас үүссэн хүнд үеэ даван туулж, цаашид ч өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн хэрэгцээг найдвартай хангах өндөр хариуцлага шаардсан хүнд үед орлоо гэж бодож байна. Төмөр замын тээвэрлэлтийн эрэлтийн өсөлтийн хурдаас хоцролгүй ажиллахаар үйлдвэрлэлийн баазаа сэргээхэд УБТЗ-д хөрөнгө санхүүгийнхээс гадна хоёр талын хувь нийлүүлэгчдийн бүх талын дэмжлэг хэрэгтэй. Төмөр замчдын өөрсдийн санаачилга, хичээл зүтгэл ч шаардлагатай.
Монгол улсын төрийн байгууллагуудын зүгээс гурван Засгийн газар дамжин удаа дараа хэлэлцсэн “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг 2010 онд эцэслэн баталлаа. Бодлогод тусгагдсан чиглэлүүдэд төмөр зам барих төслүүдийн гидрогеологийн болон бусад судалгаанууд хийгдэж, чиг тогтоох, зураг төсөл боловсруулах ажлууд эхлээд байна. Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-д төмөр замын энэхүү суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг олголоо.

 

Ганзам сониноос

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?