Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Хот төмөр замынхаа асуудлыг шийдвэрлэнэ PDF Хэвлэх

Нийслэл дундуур дайран өнгөрч буй олон хэсэгт төмөр зам, авто замын гарц давхцаж, зорчигч тээвэр, ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөний түгжрэл ихэсч, гарц гарамгүй газруудад иргэд осолд орох нь нэмэгдсэн билээ. Тиймээс хотын дарга, төмөр замын удирдлага хамтран ажлын хэсэг байгуулж, эдүгээ нөхцөл байдал ямар буй, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтойг судалсан байна. Уг ажлын хүрээнд хотын удирдлагууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай өнгөрсөн бямба гаригт ажил хэргийн уулзалт, аялал хийв. Энэ үеэр хот дагуух төмөр замын шийдвэрлэх асуудлуудтай газар дээр нь очиж танилцан, хамтарч ажиллахаар боллоо.

 

Хотын дарга эхний ээлжинд иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарах үүднээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээвэрлэж, хадгалж буй хортой, аюултай ачааны агуулахыг шилжүүлэх талаар төмөр замын удирдлагатай хамтран асуудал боловсруулж, ойрын үед Засгийн газарт оруулахаар тогтов. Одоогоор Толгойт болон Хонхорт аюултай ачааг буулгаж, хадгалж байгаа бөгөөд үүнийг Багахангайд нүүлгэн шилжүүлэх нь зөв гэж үзэж байгаа аж. Засгийн газрын тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд төмөр замын ачааны терминалуудыг Улаанбаатарын хоёр талд гаргаж, баруун талд Аргалант, Эмээлт, зүүн талд Баганхангай, Налайхад байгуулах, ачаа тээвэрлэлтийг Улаанбаатар дундуур биш Богд уулын өмнүүр явуулах тооцоо бий. Уул уурхайн хөгжил хурдсахын хэрээр түүнд хэрэглэгдэх аюултай болон хортой ачаа тээвэрлэлт нэмэгдэж, эдгээр ачааны тээвэрлэлт болон хадгалалт нь сая гаруй хүн амтай нийслэлийн дэргэд байгаа учир уг асуудлыг ойрын үед шийдвэрлэх шаарлагатай болоод байгаа юм.
Мөн төмөр зам, авто замын огтлолцсон хэсгүүд Толгойтын 396 дугаар км-т байрлах гарам дээр эдүгээ 24 цагийн 4.5 цагт нь автомашины хөдөлгөөнийг хааж байгаа бол 2013 он гэхэд 13 цаг хаалттай байж, галт тэрэг өнгөрүүлэх тооцоо гарчээ. Тиймээс Сонсголонгоос хойт чиглэл рүү явах авто замаас үргэлжлүүлж, Орбитын авто замтай холбосон гүүр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Энэхүү гүүрийг барьж дуустал 396 дугаар гармын авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар руу хойт чиглэлээс ирэх авто машины урсгалыг 384 дүгээр км-ийн гармаар гаргахгүйгээр төмөр замын хойд талаар Орбит болон Баянхошууны авто замаар хотруу оруулах авто зам барих, баруун аймгаас ирэх автомашины урсгалыг 396 дугаар гармаар гаргахгүйгээр шууд ТЭЦ-4-ийн урдуур явуулж Гурвалжингийн гүүртэй холбож зохицуулах боломжтой гэнэ.
Хот энэ онд дөрвөн том зам барихаар төлөвлөсний нэг нь ТЭЦ-4-ийн өмнөх зам юм. Энэхүү замыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барих бөгөөд ирэх намар ашиглалтад оруулах юм байна.

Түүнчлэн төмөр зам дагуух хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй буусан айл, аж ахуйн нэгжүүдийн хашаа, төмөр зам дээгүүр гарц гарамгүй газраар дураар сэлгүүцэх хүмүүс гээд төмөр замын хамгаалалтын зурвасын аюулгүй байдалд анхаарахаар боллоо. Толгойт өртөөнөөс Амгалангийн хоорондын төмөр замын шугамд нийт 67 цэгээр төмөр зам дээгүүр иргэд нэвтрэн өнгөрдөг албан бус гарцууд байгаа аж. Иргэд хэдхэн метрийн цаана гүүрэн гарц байхад чигээрээ зам хөндлөн зүтгэдэг, аюултай гарц гармыг хааж бетонон хана босгосон ч төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч маш ихээр сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс төмөр замын зурвасын аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай газруудад гүүрэн болон нүхэн гарцууд хийх, зарим газарт бетонон хашаа хаалт хийх зэрэг асуудлуудыг талууд шат дараатай шийдвэрлэхээр боллоо. Мөн үерийн далантай огтлолцож буй төмөр замд гарц гармууд байгуулах, төмөр зам дагуух газарт шинээр баригдсан хорооллуудад хийгдэлгүй орхигдсон дуу чимээ тусгаарлагч хаалтыг нөхөж хийлгүүлэх гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх юм.

Хоёр тал Улаанбаатар хотын дундуур явж буй олон улсын төмөр замын маршрутыг хотын төвөөс гаргах, энэ хэсгийн төмөр замыг орон нутгийн болон нийтийн тээврийн зориулалтаар ашиглах боломж зэрэг хоттой холбоотой томоохон асуудлуудыг одооноос шийдвэрлэх үүднээс хамтарсан ажлын хэсгээ байнгын ажиллуулахаар тогтсон. Ийн хот, төмөр замын удирдлагуудын хамтарсан аяллын үр дүнд 1960-аад оноос хойш яригдсан атлаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан төмөр замын олон бүтээн байгуулалтын ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэхээр боллоо.

Т.ТАМИР

Эх сурвалж: www.olloo.mn

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?