Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Р.Раш: Аль чиглэлд төмөр зам барихыг намууд тохиролцож шийднэ PDF Хэвлэх

Шинээр тавих төмөр замын бодлого Засгийн газраас оруулж ирсэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Р.Раштай энэ асуудлаар ярилцлаа.


-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого дээр танай ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаад байна вэ?

-Засгийн газраас төмөр замын талаар баримтлах төрийн бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцээд уг төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дотроо дэд ажлын хэсэг бүрдүүлж, уг төсөл дээр нарийвчлан ажиллалаа. Нэгэнт төрөөс төмөр замын талаарх бодлогыг хэлэлцэж байгаа болохоор өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзсэн. Төсөл ганц заалттай байсныг үндсэн гурван заалттай болгож өргөжүүллээ. Мөн Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө.

 

-Засгийн газарт ямар үүрэг чиглэл өгөхөөр төсөлд тусгасан бэ?

-Шинээр баригдах төмөр зам нь эдийн засгийн нарийн тооцоон дээр үндэслэсэн байх хэрэгтэй. Бусад орны нутгаар манай ачаа транзитаар явахдаа хөнгөлөлттэй үнэ, тариф авч болох эсэх. Хамгийн багаар үнэ тарифыг тооцох ямар боломж байна. Вагон эргэлтийн хугацаа, ашиглалтын хөлс, ачаа хүргэх хугацаа зэргийг нэлээн нарийвчлан судлах нь зүйтэй юм гэсэн заалтыг оруулж өглөө. Шинээр баригдах төмөр зам нь Төмөр замын тухай хуулийн дагуу төрийн өмчид байх ёстой юм. Гэхдээ төр, хувийн хэвшлийн харилцан түншлэлийн үр дүнд төрд өөрт нь мөнгө байхгүй тохиолдолд хувийн хэвшлээр ажлыг гүйцэтгүүлж болох юм.

Тодорхой хугацааны дараагаар энэ нь төрийн мэдэл рүү шилжиж болно л доо. Таван толгойн орд газрыг одоогийн ашиглаж байгаа төмөр замтайгаа холбох асуудлыг чухалчлах ёстой. Сайншандаар төмөр замыг огтлолцоно гэж үзээд цааш нь Баянтүмэн хүргэж, улмаар ОХУ-ын төмөр замын сүлжээнд холбогдож, алс Дорнодын боомтуудаар дамжин Япон, Солонгосын зах зээлд манай уул уурхайн түүхий эд гарч болох юм гэсэн чиглэлийн төмөр замыг 2010 онд багтаан эхлүүлэхээр зааж өглөө. Энэ саналыг ЗТБХБЯ-аас оруулсан юм. Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэл дээр хөрөнгө оруулагч Оросын тал болон бусад сонирхогч этгээдийн дэмжлэгийг авах үндсэн дээр хөгжлийн шинэ шатанд яаралтай гаргах шаардлагатай байна гэдгийг тусгаж өгсөн. Нийтдээ 20 орчим саналын томъёоллыг шинээр хийж, 10 орчим найруулгын шинж чанартай өөрчлөлтийг оруулсан байгаа.

-Ажлын хэсэг дээр санал зөрөх асуудал гарсан уу?

-Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр шинээр баригдах төмөр замуудыг чиглэлүүдээр нь үе шатлалтайгаар хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Үүн дээр ажлын хэсэг санал зөрж байлаа. Үүнийг хойд чиглэлд нь эхэлж бариад, дараа нь урагшаа төмөр зам тавигдвал хоёрдугаарт нь тавина гэдэг нь эргэж харах санал.Энэ зөрүүтэй саналыг хэлэлцээ хойд чиглэлийн замаа барих асуудлаа чухалчлахаар болж байна. Хэрвээ урагшаа төмөр зам барих шаардлага гарч ирвэл хоёр дахь ээлжинд авч үзэж болох юм гэсэн байдалтай байна.

-Ер нь гишүүдийн дунд өрнөсөн гол маргаан төмөр замаа урд хөрш рүү эхэлж барих уу, хойд чиглэлд эхлүүлэх үү гэж байсан. Энэ асуудал дээр тохиролцоонд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Энэ асуудлыг намууд тохиролцож шийднэ гэсэн байр суурьтай байгаа.

-Эхний ээлжинд хойд чиглэлд барина гэвэл ямар ашигтай вэ?

-Юуны түрүүнд чанарыг чухалчилж, барих хугацаагаа бодолцох хэрэгтэй. Үүнийг удаашруулж болохгүй. Ингэвэл аль аль ч үгүй болно гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Төмөр замыг ямар царигаар барих бол?

-Одоогийн байгаа төмөр замтайгаа шууд холбогдох буюу огтлолцох царигийн өргөн нь 1520 мм. Єөрөөр хэлбэл өнөөдөр Улаанбаатар төмөр замд ашиглагдаж байгаа царигийн өргөн байх нь зүйтэй. Энэ хэмжээнээс өөрөөр тавьбал шилжүүлэн ачилт зэрэг Эрээн-Замын-үүд дээр гардаг чиргэдэл, зардал давтагдана гэсэн үг.
Цаашид өөр зах зээл рүү гарах боломжтой, бусад орны төмөр замын сүлжээнд холбогдож, гурав дахь орнуудын зах зээлд гарах боломжтой төмөр замын царигийн өргөний асуудлыг тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн хоёр намын бүлгийн урьдчилсан тохиролцоо гарч байна. Үүн дээр ажлын хэсгийн санал байсан.

-Манай төмөр замын царигийн өргөн олон улсын стандарттай харьцуулахад ямар хэмжээтэй байгаа юм бол?

-Дэлхий дээр олон цариг бий л дээ. Үүнээс өргөн хэрэглэгддэг нь долоо, найман цариг бий. Манайд хэрэглэгдэж байгаа нь дундаж хэмжээ.

-Єнөөдөр манай төмөр зам гуравдагч оронд ачаа тээвэрлэхдээ хөнгөлөлт эдэлдэг үү?

-Бий бий. Бид дотооддоо нүүрсийг хөнгөлдөг. Хамгийн гол нь ОХУ-аар явахад үнэ тарифын хөнгөлөлтийг баталгаатай авах ёстой. Энэ нь урт хугацаанд хэрэгжих Засгийн газар хоорондын хэлэлцээр байх нь зохимжтой.

-Засгийн газрын оруулж ирсэн төсөлд энэ онд барих төмөр замыг урд, хойд хөрш рүү явж болохоор чиглэлтэи тусгасан байсан?

-Ийм асуудал гарч ирж болно. Уг боомт нь Бичигтээр байна уу, Баянтүмэнгээс Рашаантаар дамжиж байна уу гэдгийг нарийвчилсан судалгааны үндсэн дээр гаргана. Хамгийн гол нь зах зээлдээ ойр байлгах талыг бодолцоно.

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?