Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Яагаад хоёр гурван салаа төмөр замтай байж болохгүй гэж? PDF Хэвлэх

Орд газруудыг ашиг­лахад дэд бүтэц, ялангуяа төмөр замын асуудал хам­гийн чухал түлхэц бөгөөд анхаарах ёстой асуудал гэдэг нь тодорхой. Гол гол орд газрууд нь өмнийн говьд төвлөрөөд байгаа учир тэндхийн төмөр замын асуудал олборлолтоосоо ч бараг илүү анхаарал татаж байна. Үүнд ерөнхийдөө Ухаа худагаас Гашуун сухайт руу нарийн төмөр зам тавих. Нөгөө нь Сайншанд Даланзад­гадаар төмөр зам тавьж одоогийн манай төмөр замын гол терминальтай холбогдох хоёр гарц яригдаж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн хувьд дэгдсэн дуулианы сум Ухаа худаг, Гашуун сухайтаар нарийн төмөр зам тавих гэж буй “Энержи ресурс” руу онилов. Зөвхөн Гашуун сухайтаар төмөр зам та­вих гэж байгаа нь Хята­дуудын хараанд хэт орох, үндэсний эрх ашгийг ч хөндөж болох ноцтой асуудал гэсэн утга­тай мэдээллүүд гарсныг энд хэлж буй хэрэг. Харин “Энержи ресурс”-ийнхэн яагаад монгол залуус хүч сорьж, монгол ажилчдаа ажиллуулж буй үндэсний компани Гашуун сухайт руу төмөр зам тавихаар үндэсний эрх ашиг хөндөгдөж, Замын-Үүд рүү тээвэрлэхээр үндэс­ний эрх ашиг хөндөгдөөгүй болдог юм бэ гэж гомдоллож байна. Тус компанийнхан хэвлэлээр, тухайлбал, телевизүүдээр өөрсдийнх нь нэр хүндэд халдсан мэдээлэл тараа­сан нь зохион бай­гуулалттай үйлдэл бөгөөд шаардлагатай гэж үзвэл захиалагчдыг нь ил гаргаж хэлэх болно гэсэн албан мэдэгдэл гаргасан. Төгсгөл. Түрүүч нь I нүүрт

 

Харин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлахад мөнөөх ноцтой мэдээллийн захиалагчдыг зарлах нь уу гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэвч тэд эхний удаад өөрсдийнхөө үйл ажиллагаагаа танилцуулан, мэ­дээ­лэл хүргэхээр шийдсэн юм байна.

Ойлгомжтой байх үүднээс өмнөх үйл явцыг сануулахад “Энер­жи ре­сурс” компанид 2008 оны зурга­дугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Дэд бүтцийн сайд Р.Раш нарын гарын үсэгтэй төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дараа стратегийн ач хол­богдолтой асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэл­цэж байсан. Тухайн үеийн Ерөн­хийлөгч Н.Энхбаяр эсрэг байр суурьтай байсан гэдэг. Ингээд Энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн тайлбартайгаар хэсэг нам жим бол­сон. Харин энэ оны арван­нэгдүгээр сарын 3-нд төмөр замын асуудлыг байнгын хурал­даанд оруу­лан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Батттулга асуудлыг дахин Үндэс­ний аюулгүй байдлын зөв­лөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. Ингээд Үндэсний аюул­гүй байдлын зөв­лөлийн өргөтгөсөн хурлаар хэ­лэлц­­сэн боловч ямар нэгэн ший­дэлд хүрээгүй. Удахгүй энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа үед “сум” идэвхжсэн хэрэг. Хэний шидсэн “сум” хаашаа онилох ёстой хийгээд зөв буруугийн талаар энд хөндөх гэсэнгүй. Ер нь бол ийм “сум” тодорхой хэсэг бүлэг­лэлүү­дийн сонирхлыг илэрхийлж, бидний олон­хийн тийм сайн мэдэх­гүй далд дайны ил харагдах утаа төдий байдаг боло­хоор зөвхөн төмөр замд ямар асуудал үүсээд байгаа, юу  вэ гэдгийг хялбарч­лан ойлгохыг хичээе.

Гашуун сухайт руу төмөр зам тавихад 240 км, богино бөгөөд тээвэр­лэлтийн зардал бага байх магад­лал­тай. Харин Даланзадгад, Сайншан­дын чиглэлээр 554 км зам тавин өнөөгийн төмөр замын төв терм­и­на­ль­тай холбогдоод цаашил­бал Хята­даас гадна ОХУ гэх мэт бусад гарц руу холбогдох боломж­той. Дээрээс нь Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах гэж байгаа мастер төлөв­лөгөөтэй уялдуулаад боловс­руулалт хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэнэ, ажлын байр бий болно. Тээвэр­лэлт, боловсруулалтын зард­лын ихэнх орлого гадагш шууд урсах бус Монголдоо шингэх, бүс нутгийн хөгжил болоод, үйлдвэрлэлийн төвөө тэтгэх гээд давхар давхар ач холбог­долтой. Нэмүү өртөг шингээх тусам Монголынхээ эдийн засагт хувь нэмрээ оруулж, ажлын байр нэмэг­дүүлэх хийгээд монголчуудын аж амьдрал ирээдүйн хөгжилд ч чухал түлхэц болох учиртай.

Гэхдээ “Энержи ресурс” –ийнхэн Гашуун сухайтаар бүтээгдэхүүнээ гаргахад цаашилбал бусад орнууд руу дамжуулах гарц нээнэ гэж  тайлбар­лаж байгаа. Гэвч хил дав­бал хүнийх гэдэгчлэн орлого хята­дуу­дын халаас руу орох, цаашилбал ганц нарийн төмөр замаар өмнөд хөр­шийнхөө хараанд улам бүр баригдах магад­лалтай. Нэмэрт нь энэхүү айдас төмөр замтай хол­боотой асуудлыг улам хурцалж буйг сануу­лах юун. Хоёрхон хөрш­тэй тэр тусмаа өмнөд хөршөөсөө хараат байхаас үеийн үед болгоом­жилж ирсэн монголчуудын хувьд энэ бол том шалтгаан, том айдас. Тал талдаа л давуу болон сул талтай, айдас дагуулмаар ч итгэл төрүүл­мээр ч ийм хоёр хувилбар тавигдаж байна, монголчуудын өмнө.

“Энержи ресурс” –ийнхэн өчиг­дөр хийсэн мэдээллийнхээ үеэр Сай­н­шандын төмөр замыг ч дэмжиж байгаа бөгөөд хоёр чиглэлээр зам тавивал болохгүй зүйл үгүй, харин ч монголчуудад илүү хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн. Гашуун сухайт тийших төмөр замын ажил хэдийнэ эхэлсэн, зөвшөөрлөө ч ном журмын дагуу авсан. Энд бас яагаад тендер зарлалгүйгээр Гашуун сухайт тийш төмөр зам тавих эрхийг “Энержи ресурс” –ийнхэнд олгов оо гэх хард­лага бий. Энгийн локигоор бодоход төр “Энержи ресурс”-ээс Таван­тол­гойн лизензийг булааж авсныхаа ха­риуг үүгээр барьсан байх магад­лал­тай.

Харин Сайншандын төсөл стра­тегийн хувьд дэмжигдэх бүрэн бо­ломж­той, монголчуудад алсдаа илүү хэрэгтэй гэдгийг нь  хэн хүнгүй ойлгож байгаа ч одоогоор эхлэлийн төдий. Товчхондоо ийм л ерөнхий асуудал байна.

Цаашид ямар үйл явц өрнөх магадлалтай байна вэ? Дээр дурд­санаар асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулаад Га­шуун сухайт руу төмөр зам тавих нь үндэс­ний эрх ашигт нөлөөлнө өө гэчихвэл яах вэ? Нэгэнт зөвшөөрлөө олгоод ажил нь эхэлчихээд байгаа Гашуун сухайтын төмөр замын ажлыг зогсоо­лоо гэхэд “Энержи ресурс”-ийнхэнд уйлах ч багадам гомдолтой байх нь тодорхой.

Эсрэгээрээ “Энержи ресурс”-ийнхний ажлыг үргэлжлүүллээ гэхэд Сайншандын төсөл “шаварт” уначих гээд байдаг? Учир нь Гашуун сухай­тын төслийг парламент дэмжлээ гэхэд Сайншандын төсөлд далайц­тай дэмжлэг үгүй болж, ажил нь мухар­даж болзошгүй гэсэн бол­гоомж­лол байгаа гэнэ.

Уг нь энгийн молхи ухаанаар бодоход “Хоёулаа л миний хүү” гэдэг шиг хаа хаанаа давуу болон сул талтай, нэгийг илүүчилж, нөгөөг муучламааргүй хоёр замыг хоёуланг дэмжээд явж болох­гүй гэж үү?

“Энержи ресурс” өөрсдөө мөнгө босгож хөрөнгө оруулалтаа бүр­дүүлж байгаа. Сайншандын хувьд ч олон улсын тендер зарлаж хөрөнгө оруу­лалт татна гэсэн ерөнхий төлөв­лөгөөтэй байгаа. Гэхдээ энд одоо­гоор ямар компани оролцох сонир­холтой бай­гаа, хэдий хэмжээний хөрөнгө зар­цуулах, хэдий хугацаанд босох талаар одоохондоо тодорхой албан мэдээ­лэл алга. Төрөөс төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийх эрх нь нээлт­тэй байгаа учраас зах зээлийнхээ жиш­гээр үйл ажиллагаа нь явах болов уу.

Тэгвэл яагаад төрөөс төдийлөн мөнгө зарцуулахгүй хоёр төс­лийг хоёуланг нь дэмжиж болохгүй билээ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байгаа биз.

“Энержи ресурс” нэгэнт л биз­несийн байгууллагын хувьд хамгийн бага зардлаар богино за­маар, тээв­рийн зардал багатайгаар бүтээг­дэхүүнээ зөөвөрлөхийг л эрхэмлэнэ. Тийм ч учраас  хардлага бай болоод буй энэ хувилбарыг сонгосон биз. Нэгэнт Гашуун сухайтаар харь­цангуй хямд­хан бөгөөд богино зам тавьсан байхад зам зуур дайрагдах бусад жижиг ордынхон ч олбор­лосон нүүр­сээ баяжуулсан бая­жуу­лаагүй, түү­хий­г­ээр нь ч болтугай зөөвөр­лөөд гаргахыг хичээнэ. Тэгэ­хээр Сайн­шандын зам дээр ажиллах хэсгийнх­ний орлого хумигдах магад­лалтай. Бизнесийн гашуун үнэн энэ.

Харин нөгөө талаас хэдий зар­дал өндөр, зам урт ч, хааш хаашаа гарцтай байх, нэмүү өртөг үйлд­вэрлэх, орлогоос хамгийн их хэм­жээг Монголдоо шингээх хүсэлтэй Сайн­шандын хувилбар ч бас ирээ­дүйтэй харагдаад байдаг. Молхи ухаанаар мунхаглахад аль алийг нь дэмжээд ажил нь эхлээд байгаа “Энержи”-гийнхэндээ саад бололгүй, илүү дэмжлэг хэрэгтэй байгаа Сайн­шан­дын­хаа төслийг ч нураачихгүй явмаар л байдаг. Аль аль талдаа ашигтай ч бие биеээ мөргөж ч магадгүй хоёр асуудал ийн шийдлээ хүлээж байна.

Шийдвэр гаргах төвшнийхөн, бодлого тодорхойлогчид хөгж­лийн­хээ гарцыг тодорхойлох гэж байгаа гэдгээ хэдийнэ ойлгон эрхэмлэж буй гэж найдан эх орныхоо хөгжил, ирээдүйд ашигтайгаар шийдэж чадах байх аа гэж итгэж суухаас даа.

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?