Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Мэндчилгээ PDF Хэвлэх

Монголын төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан төмөр замын тээврийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн ахмад төмөр замчид, тэдний залгамж халаа дунд, залуу үеийнхэн, төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг болон тус салбараар үйлчлүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Засгийн хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол улсын Их Хурлаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай, оновчтой зохион байгуулж,төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төмөр замын тээвэрлэлтийг үр дүнтэй найдвартай хангахад чиглэгдсэн дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлж, дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш улсуудаар дамжуулан гуравдагч орнуудад экспортлож, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн хөгжлийг цогцлон байгуулахад төмөр замчдын гүйцэтгэх үүрэг ихээхэн чухал гэдгийг зориуд тэмдэглэж байна.

 

Нийт төмөр замчид болон тэдгээрийн гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Сайн бүхэн дэлгэрэх болтугай

 

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА Т.БАТБОЛД

 

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?