Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Ирээдүйн төмөр замчдад эрдмийн баярын мэнд хүргэлээ PDF Хэвлэх

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Раш нар Төмөр замын дээд сургууль, Төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сурлагын их амжилт хүслээ.

Нээлтийн үеэр сайд Х.Баттулга “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж өнгөрсөн  зургадугаар сарын 24-нд  Улсын Их Хурлаар батлуулсан юм.

Энэхүү бодлого батлагдсанаар Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын  хөгжилд  шинэ үе эхэлж байна. Төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтын нөр их ажил, үсрэнгүй хөгжлийн түүхэн цаг мөчид бид ирлээ. Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан төмөр замын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх хүчин чадлыг нь сайжруулахад чиглэсэн олон зорилт байна.

Энэ бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэхийн тулд юуны өмнө өндөр мэргэжлийн, боловсролтой боловсон хүчнүүдийг богино  хугацаанд бэлтгэх шаардлагатай байна. Тиймээс төмөр замын инженер техникийн ажилтан нарыг олноор бэлтгэх, тэдгээрийг сургах дээд сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын мэргэжлийн чиглэлээр ажиллах мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг Зүүн болон Өмнөд бүсэд байгуулж, сургалтын баазыг нь бэхжүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангахад анхаарах шаардлагатай байгааг харгалзан тус яамнаас тодорхой бодлого барьж  ажиллах болно” гэв.

Төмөр замын дээд сургууль нь 1953 онд Төмөр замын техникум нэртэйгээр байгуулагдсан. Эдүгээ 1000 гаруй оюутантай, 50 шахам багштай ажиллаж, зүтгүүрийн аж ахуй, вагоны аж ахуй, автоматик, телемераник гэх мэт долоон үндсэн мэргэжлээр оюутан элсүүлэн сургадаг юм байна.

Жил бүр 200 гаруй оюутан шинээр элсүүлж, мөн тооны мэргэжилтнийг хавартаа төгсгөж байна. Төгсөгчдийн 90 гаруй хувь нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д ажилд ордог хэмээн тус сургуулийн удирдлагууд ярьсан юм. Сайд хичээлийн шинэ жилийн нээлтэд үг хэлснийхээ дараа сургуулийн анги танхимаар орж, материаллаг бааз, сургалт, дадлагын явцтай танилцав.

 

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?